| “Энхийг сахиулагчдын өдөр”-ийн арга хэмжээ боллоо |
Өнөөдөр Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайд “Энхийг сахиулагчдын өдөр”-ийн арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Н.Энхбаяр, Батлан Хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, Зэвсэгт хүчний жанжин штабын Энхийг дэмжих хамтын ажиллагааны газрын дарга, хошууч генерал Я.Чойжамц, Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа. |
2008.05.30 Цааш ...
|
| Зэвсэгт хүчний марш тактикийн тэмцээн эхэллээ. |
Жил бүр зохион байгуулагддаг Зэвсэгт хүчний марш тактикийн тэмцээн 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Таван толгой дахь Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд эхэллээ. Тэмцээний нээлтэд Монгол Улсын Их хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Мөнхтуяа, Монгол Улсын Их хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Батхуяг, Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, Батлан хамгаалах яамны төрийн нарийн хошууч генерал М.Борбаатар, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга дэслэгч генерал Ц.Тогоо болон албаны бусад хүмүүс оролцлоо. |
2008.05.28 Цааш ...
|
| Аюулгїй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцлаа. |
2008 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Аюулгїй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Мөнхтуяа Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах ажлаа Таван толгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Батлан хамгаалахын сайд Ж.Батхуяг, Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, Батлан хамгаалах яамны төрийн нарийн хошууч генерал М.Борбаатар, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга дэслэгч генерал Ц.Тогоо болон Батлан хамгаалах Яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудтай уулзсанаар эхэллээ. |
2008.05.28 Цааш ...
|
| ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Э.Сердюковын Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр болно. |
Зөвлөлт Холбоот Улсын Батлан хамгаалахын сайд маршал Д.Ф.Устинов 1981 онд БНМАУ-д айлчилснаас хойш бараг гучаад жилийн дараа Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд А.Э.Сердюков Монгол Улсад айлчлан ирж байгаа нь хоёр улсын харилцаанд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна. |
2008.05.21 Цааш ...
|
| ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Э.Сердюковын намтар |
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Э.Сердюков нь 1962 онд ОХУ-ын Краснодарийн хязгаарт төрсөн. 1984 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Худалдааны дээд сургууль, 2001 онд мөн хотын Улсын их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, хуульч мэргэжилтэй. |
2008.05.21 Цааш ...
|
| БХЯ-ны ээлжит “Нээлттэй хаалганы өдөр” |
БХЯ-ны ээлжит “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмээг 2008 оны 3 дугаар сарын 31-нд Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хариуцан явуулж, яамны харъяа Хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн алба, “Бөртэ”, “Бага баян”,”Шувуун саарал” ТӨҮГ-ууд, “Транс-сэргэлт, “Цэрэг жуулчин” ХХК-ууд зэрэг аж ахуйн нэгжүүд оролцож үйл ажиллагаагааан танилцуулж, сурталчлах ажил зохион байгууллаа. |
2008.04.04 Цааш ...
|
| Цэргийн эмнэлэгт ХДХВ/ДОХ-ын шинжилгээ авдаг болоход анхаарна |
ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх vйл ажиллагааг зохицуулах vндэсний хороо, сэтгvvлчдийн "Оюуны дархлаа" төрийн бус байгууллага, Батлан хамгаалах яам хамтран уулзалт ярилцлага зохион байгууллаа. Уулзалтад Батлан хамгаалах яамны шийдвэр гаргагчид, сэтгvvлчид, МУЗН, ХӨСVТ-ийн болон халдвар тээгчдийн төлөөлөл оролцсон юм. |
2008.04.02 Цааш ...
|
| Батлан хамгаалах яам, ШУА, БСШУЯ-ын эрдэмтэдтэй уулзаж туршлага солилцох анхдугаар уулзалтыг зохион байгууллаа. |
Уулзалтанд Батлан хамгаалахын дэд сайд Баасанхүү, БХЭШХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Эрдэнэчулуун, БХИС-ийн захирал Жалбажав болоод ШУА-ын ерөнхийлөгч Чадраа, БСШУЯ-ны шинжлэх ухааны технологийн газрын дарга Энхтүвшин болоод бусад эрдэмтэд оролцлоо. |
2008.03.28 Цааш ...
|
| Батлан хамгаалах салбарын Чөлөөт бөхийн тамирчин олимпийн эрхээ авлаа |
Өнөөдөр Батлан хамгалахын сайд өөрийн салбараас төрөн гарсан гавъяатууд болоод эх орноо төлөөлөн олимпод оролцох эрхийг чөлөөт бөхийн төрлөөр авсан Алдар спорт хорооны тамирчин Б.Одончимэг нарыг хүлээн авч уулзан тамирчиддаа амжилт хүсэж шагнал гардууллаа. |
2008.03.27 Цааш ...
|
| Батлан хамгаалах яамны шагнал гардуулах ёслол |
Зэвсэгт хүчний 87-н жилийн ойн хүрээнд МУ-н ерөнхийлөгч, зэвсэгч хүчний ерөнхий командлагчын зарилгаар зэвсэгт хүчинд хоёргүй сэтгэлээр үнэнчээр зүтэгсэн офицер ахлагч нарт шагнал гардуулах зарилаг гаргасныг БХЯ-нд өнөөдөр шагналыг эздэд нь олголлоо. |
2008.03.24 Цааш ...
|
| Батлан хамгаалахын их сургууль сахилагын зөвөлгөөнийг зохион байгууллаа |
Эрэгтэй оюутнуудынхаа тоогоор дээгүүрт ордог БХИС-д сахилга бат гэдэг асуудал нэгдүгээрт байх ёстой. Тийм ч үүднээс нийт оюутан, ажилчин албан хаагчдынхаа дунд сахилгын зөвөлгөөнийг зохион байгууллаа. Үүгээрээ бусад их дээд сургуулиудад үлгэр жишээ болоод зогсохгүй нийгэмд нүүрлээд байгаа бүдүүлэг, этгээд харьцаа, ажлын хариуцлаггүй байдалыг таслан зогсоох зорилогтой юм. |
2008.03.24 Цааш ...
|
| Нээлттэй хаалганы өдөр |
Батлан xaмгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг "Нээлттэй хаалганы өдөр"-ийг энэ жил ардын хувьсгалын өлгий болсон Сэлэнгэ аймагт батлан хамгаалах бодлого, зорилт, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах нэрийн дор зохион байгууллаа. |
2008.03.17 Цааш ...
|
| ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАГДСАНААС ХОЙШХИ 100 ХОНОГТ БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНААС ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА |
Батлан хамгаалах яам Засгийн газар байгуулагдсанаас хойшхи 100 хоногийн хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, сахилга дэг журмыг бэхжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. |
2008.03.05 Цааш ...
|
| БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО. |
Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хурлыг 2008 оны 3 дугаар сарын 4 -ний өдөр Батлан хамгаалах яамны сайдын зөвлөлийн хуралдааны танхимд зохион байгууллаа. |
2008.03.05 Цааш ...
|
| Зэвсэгт хүчний 87 жилийн ойг угтан БХЯ-ны БХЗГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг спортын тэмцээн хурц өрсөлдөөн дунд болж өнгөрлөө. |
Тэмцээн 2008 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Хужинбулангийн буудлагын талбайд болсон гар бууны буудлагын тэмцээнээр эхэлсэн. Тэмцээнд БХЯ-ны СУТГ, ТЗУГ, БХЗГ, МХШҮГ, ГХАХ-СХ-ҮААХ-ийн холимог баг, ЗХЖШ, БХЯ-ны харъяа байгууллага-Аж ахуйн нэгжийн холимог баг, Нийслэл, аймаг, дүүргийн цэргийн штабын баг зэрэг нийт 8 баг спортын 4 төрлөөр өрсөлдөж, 2008 оны 3 дугаар сарын 04-ний өдөр сагсан бөмбөгийн тоглолтоор тэмцээн өндөрлөлөө. |
2008.03.05 Цааш ...
|
| Батлан Хамгаалах салбараас тэтгэвэрт гарсан ахмадуудад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох боллоо. |
Засгийн газраас ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах талаар дэс дараалалтай олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь Батлан хамгаалахын удирдлагууд Ардын арми, Зэвсэгт хүчнээс тэтгэвэрт гарсан ахмадуудынхаа төлөө өөрөөс шалтгаалах бололцоотой бүх асуудлыг шийдвэрлэж байгаа явдал юм. |
2008.02.28 Цааш ...
|
| Батлан Хамгаалахын сайдад бараалахлаа. |
ОХУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн манай улсад айлчлал хийж байгаа билээ. Эдгээр төлөөлөгчдийн бүрэлдэхүүн өнөөдөр Батлан Хамгаалахын сайдад бараалахлаа. |
2008.02.19 Цааш ...
|
| Аймаг, Нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга нарын мэргэжил-арга зүйн сургалт семинар эхэллээ. |
Батлан хамгаалах яамны 2008 оны үйл ажиллагааны үндсэн арга хэмжээний төлөвлөгөө, аймаг нийслэлийн засаг дарга нар Батлан хамгаалахын сайдтай байгуулсан бүтээгдэхүүн нилүүлэх гэрээний дагуу Аймаг. Нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга нартай явуулах мэргэжил-арга зүйн сургалт семинар 2008 оны 02 дугаар сарын 02-ны өдөр БХЯ-нд эхэллээ. |
2008.02.02 Цааш ...
|
| Өнөөдөр БХЯ-ны удирдлагууд монголын сар шинийн баярыг угтаж, салбарынхаа ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. |
Билгийн тооллын 17-р жарны шороон хулгана жилийн сар шинийн баярыг угтан БХЯ болон харъяа бйгууллагуудад ажиллаж хөдөлмөрлөж явсан ахмадуудыг Батлан Хамгаалахын сайд Батхуяг өөрийн биеэр хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн анхны тохиолдол боллоо хэмээн Ахмадын хорооны дарга Гомбосүрэн үг хэлснээр баярын арга хэмжээ эхэллээ. |
2008.01.31 Цааш ...
|
| БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН 2007 ОНЫ 10 ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
|
| 1. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 89 дүгээр тогтоолоор “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулж эхэлсэн. |
2007.12.28 Цааш ...
|
| Монгол-Туркийн Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны Зөвлөлдөх уулзалт болж байна. |
Хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд гүнзгийрэн хөгжиж байгаа бөгөөд БНТУ-ын Зэвсэгт хүчин Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчдыг төрөл бүрийн мэргэжлээр сурган боловсруулах, манай энхийг сахиулах ажиллагаанд оролцох чадавхийг дээшлүүлэхэд үргэлж тус дэмжлэг үзүүлж ирсэн. |
2007.12.27 Цааш ...
|
| Монгол, Америкийн Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалт эхэллээ. |
2007 оны 12 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Монгол, Америкийн Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалт зохион байг уулагдаж байна. Зөвлөлдөх уулзалтыг нээж Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар, АНУ-ын Батлан хамгаалах яамны Зүүн Азийг хариуцсан туслах нарийн бичгийн дарга, Давид Седни нар үг хэллээ. Уулзалтын үеэр дараах сэдвээр ярилцлаа. |
2007.12.11 Цааш ...
|
| М Э Н Д Ч И Л Г Э Э |
Эцэг өвгөдийнхөө бадраасан ариун гал голомт, газар шороогоо хамгаалж, төр улсаа сэргээн мандуулж, Анхдугаар үндсэн хуулиа батлан, туурга тусгаар улсыг зарлан тунхагласны 83 жилийн түүхэн ойг ёслон тэмдэглэж байна.
|
2007.11.23 Цааш ...
|
| Цэргийн дүйцүүлэх албаны талаар: |
Монгол Улсын Засгийн газрын “Тооны дээд хязгаарыг тогтоох тухай”, “Мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 2007 оны 73, 74 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус онд нийт 897 иргэнийг цэргийн дүйцүүлэх албанд элсүүллээ. |
2007.11.05 Цааш ...
|
| АНУ-ын Вест Пойнтын Цэргийн Дээд Сургуульд суралцах боломж |
AНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам АНУ-ын Вест Пойнтын Цэргийн Дээд Сургуульд 2008-2012 оны хичээлийн жилд суралцах сонирхолтой хүмүүсийн өргөдлийг бүртгэж эхэллээ.
Вест Пойнтын Цэргийн Дээд Сургууль нь АНУ-ын тэргүүлэх зэрэглэлийн дээд боловсролын байгууллага бөгөөд тус улсын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн цэргийн ууган сургуулиудын нэг юм. |
2007.10.29 Цааш ...
|
| Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан “Өсвөрийн волейвол”-чдын тэмцээний тухай |
Сэлэнгэ аймагт 2007 оны 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Монгол Улсын гавьяат багш Г.Даваагийн нэрэмжит “Өсвөрийн волейвол”-чдын тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнд ОХУ-ын Буриад хотын баг тамирчид, Улаанбаатар хотын баг тамирчид нийт 44 багийн 450 гаруй тамирчид оролцлоо. |
2007.10.22 Цааш ...
|
| Сайдын БНСУ-д хийсэн айлчлал |
Бүгд найрамдах Солонгос Улсын батлан хамгаалахын сайдын урилгаар Монгол Улсын УИХ, ЗГ-ын гишүүн Батлан хамгаалахын сайд М.Сономпил 2007 оны 10 дугаар сарын 14-19-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. |
2007.10.22 Цааш ...
|
| “Нээлттэй хаалганы өдөр”-Батлан хамгаалах яам |
2007 оны 10 дугаар сарын 19-ны 08.00-18.00 цагийн хооронд Батлан хамгаалах яам нээлттэй хаалганы мэдээллийн өдөрлөгөө зохион байгууллаа. |
2007.10.22 Цааш ...
|
| БХЯамны нэрэмжит Монголын модон бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаагаа Дархан хотод боллоо. |
2007 оны 10-р сарын 6-7 хооронд Дархан хотод БХЯамны нэрэмжит Монголын модон бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээний нээлтэнд УИХ-ын гишүүн, МУ-ын Засгийн газрын гишүүн, БХ-ын Сайд М.Сономпил оролцож тамирчидтай хамт нэг үеийн тоглолт хийлээ.
|
2007.10.10 Цааш ...
|
| Ахмадуудын баяраараа Дарханчууд Дарханаас төрсөн анхны Сайдынхаа гараас БХЯ-ны Хүндэт жуух бичиг, Ахмад дайчин, Дайчин алдар Медалиудаар энгэрээ мялаалгалаа. |
Залуу цог хийморьтой насандаа Дархан хотын түүхийг бичилцэн амьдралын гараагаа эхэлж байсан ахмадууд маань ахмадынхаа баярыг Дарханаас төрсөн анхны төрийн сайдтайгаа тэмдэглэж байгаагаа ихээхэн билэгшээж байв. |
2007.10.10 Цааш ...
|
| УИХ-ын гишүүн,МУ-ын Засгийн Газрын гишүүн, БХ-ын Сайд М.Сономпил энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр Дархан-Уул аймгийн Хонгор суманд ажиллаа. |
Энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр Батлан Хамгаалахын Сайд М.Сономпил Дархан-Уул аймгийн Хонгор суманд очиж бодит байдалтай нь танилцав. |
2007.10.10 Цааш ...
|
| "Хааны эрэлд 2007" олон улсын цэргийн хээрийн сургууль |
Хааны эрэлд 2007" олон улсын хээрийн сургуульд энэ жил есөн орны 1000 гаруй цэргийн албан хаагчид оролцлож 15 өдөр явагдлаа. Эдгээр есөн ороноос өнгөрсөн жилийн хааны эрэлд сургуульд оролцсон орон цөөхөн байгаа. Ихэвчлэн өмнө нь оролцоогүй цэргийн албан хаагчид оролцлоо.
|
2007.08.31 Цааш ...
|
| БНХАУ-ын цэргийн академи, дээд сургуулиудад суралцана |
1996-2007 онд нийт 120 гаруй офицер, ахлагч БНХАУ-ын цэргийн академи, дээд сургуулиудад суралцсан байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн тодорхой заалтуудын дагуу цэргийн албан хаагчдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд Гадаадын 20 гаруй орны цэргийн их, дээд сургуулиудад жилд дунджаар 200 орчим цэргийн албан хаагчдыг суралцуулж байна. |
2007.08.31 Цааш ...
|
| ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭЖ ИРСЭН УЛАМЖЛАЛ, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ |
2007 оны 8-р сарын 24-ний өдөр галт тэрэгний төвд ОХУ-ын Цэргийн академи, цэргийн их, дээд сургуулиудад суралцахаар эх орноосоо мордсон офицери, ахлагч, сонсогч, суралцагсадыг үдэн гаргах ёслолын ажиллагаа боллоо.
|
2007.08.31 Цааш ...
|
| Иракт алба хаасан цэргүүд төрийн одон, медаль хүртлээ |
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд оролцсон 7-р ээлжийн бие бүрэлдэхүүн болон хүмүүнлэгийн олон улсын ажиллагаа, Бүгд Найрамдах Судан Улсад НҮБ-ын Цэргийн ажиглагчаар оролцож үүргээ амжилттай биелүүлсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний зарим офицер, ахлагч нарыг төрийн дээд одон, медалиар шагналаа. |
2007.07.19 Цааш ...
|
| Одон медалиар шагналаа |
|
Ардын хувьсгалын 86 жилийн ой, үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагаар БХЯ, ЗХ-ний байгуулагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүмүүсийг одон медалиар шагнасныг БХ-ын сайд М.Сономпил гардууллаа.
|
2007.07.16 Цааш ...
|
| БХИС-ийн 77 дахь тєгсєлтөө xийлээ |
| 2007 оны 6 capын 17нд Их жанжины талбайд БХИС-ийн 77 дахь тєгсєлтийн ёслол болж, Монгол Улсын Ерєнхийлєгч, Зэвсэгт хїчний Ерєнхий командлагч Н.Энхбаяр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, БХЯ-ны Тєрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар нарын албаны хїмїїс оролцов. |
2007.06.25 Цааш ...
|
| Монгол Улсын Бїх цэргийн Их хар сїлдийн тайлга |
| ХЇII жарны гал гахай жилийн зуны тэргїїн хєхєгчин могой сарын шинийн 23-ны єдрийн морин цаг буюу 2007 оны 6 дугаар сарын 8-ны єдрийн 11 цаг 40 минутанд Монгол Улсын Бїх цэргийн Их Хар сїлдийг Тєв аймгийн Алтанбулаг сумын “Єгєємєр” ууланд ёслол хїндэтгэлтэйгээр цэнгїїлэх тайлга эхэллээ. |
2007.06.25 Цааш ...
|
| Монгол, Оросын хамтарсан ажлын бїлгийн анхдугаар хуралдаан боллоо |
| Энэ сарын 6-8-ны єдрїїдэд Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын хамтарсан ажлын бїлгийн анхдугаар хуралдаан Улаанбаатар хотноо боллоо. |
2007.06.25 Цааш ...
|
| Батлан хамгаалахын сайд М.Сономпил зэвсэгт хүчний 119 дүгээр ангид зочилж тэдний ажил амьдралтай нь танилцлаа. |
Ирэх намар ангийнхаа 40 жилийн ойн баяраа тэмдэглэх гэж байгаа тус ангид Батлан хамгаалахын сайд М.Сономпил 2005 оны 5 дугаар сарын 29-ны өдөр айлчилж ойг угтсан бүтээлч ажил, цэргийн ахуй амьдралтай танилцлаа.
|
2007.05.30 Цааш ...
|
| Энхийг сахиулагчидад зориулсан дурсгалын хөшөө босголоо. |
| Дэлхийн энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан зэвсэгт хүчний 150 дугаар ангид дурсгалын хөшөө босголоо |
2007.05.30 Цааш ...
|
| БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал М.Борбаатар АНУ,ХБНГУ-ын хамтарсан Ж..Маршаллын нэрэмжит Европын Аюулгүй байдлын сургалт судалгааны төвийн Герман талын захирал ноён Хорст Шмальфелдийг хүлээн авч уулзлаа. |
2002 оноос эхлэн Монголын Төрийн дээд албан тушаалтангуудад “олон улсын харилцаа, бүс нутгийн аюулгүй байдлын талаар”сургалт семинари зохион байгуулж эдүгээ 80 орчим хүн төгсгөөд байгаа дээрх сургалтын төвийн Герман талын захирал ноён Хорст Шмальфелд АНУ-ын талын төгсөгчдийг дэмжих хэлтэсийн дарга ноён Рок Стейнкийг дагуулан 2007 оны 5-р сарын 30-ний өглөө БХЯ дээр ирлээ. |
2007.05.30 Цааш ...
|
| Монгол цэрэг энхийн үйлсэд |
Цэргийн багийн хоёрдугаар ээлжинд хурандаа Д.Баярсайхан захирагчтай 130 цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэсэн. Хэдийгээр Аль Хилла хот орчмын газар орон нь цагийн байдлын хувьд "Төв", "Төв-Умард" бүс нутгуудыг бодвол харьцангуй тайванд тооцогддог хэдий ч Иракийн шинэ засаглал, эвслийн цэргийг эсэргүүцэгчдийн зүгээс үйлдэгдэх халдлага тасралтгүй гарсаар байна. Тухайлбал, 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдөр "Чарли" бааз руу тэсрэх бөмбөг ачсан автомашинтай амиа золиослогч халдаж, түүний үйлдлийг дэд ахлагч Г.Аззаяа таслан зогсоосоныг энд дурьдаж болно |
2007.05.29 Цааш ...
|
| Дэлхийн энхийг сахиулагчдын өдөр |
Дэлхийн өнцөг булан бүрд гарч буй халуун цэгүүд дээр НҮБ-ын далбаан дор олон улсын энхийг сахиулагчид очиж, энх амгалан, эвлэрэл тогтоох үйл хэрэгт хувь нэмрээ оруулж эхэлснээс хойш 49 жил өнгөрч байна. |
2007.05.29 Цааш ...
|
| Батлан хамгаалахын сайд М.Сономпил Хятадын Ардын чөлөөлөх армийн Жанжин штабын дарга, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. |
БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн гишүүн, Хятадын Ардын чөлөөлөх армийн Жанжин штабын дарга хурандаа генерал Лян Гуанлэгийг Батлан хамгаалахын сайд М.Сономпил төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. |
2007.05.29 Цааш ...
|
| ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ӨДРИЙГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ТЭМДЭГЛЭЛЭЭ. |
Өдөрлөгийн үеэр Сиерра-Лион, Косово, Ирак, Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний цэргийн багууд ёслолын жагсаал хийсэн бол Зэвсэгт хүчний 150, 084 дүгээр ангийн дайчид байнгын бие бүрэлддэхүүний гардан тулааны үзүүлэх тоглолтыг хийсэн. |
2007.05.29 Цааш ...
|
| БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн гишүүн, Хятадын Ардын чөлөөлөх армийн Жанжин штабын дарга хурандаа генерал Лян Гуанлэгийн айлчлал |
| Хурандаа генерал Лян Гуанлэг ХАЧА-ийн удирдах албан тушаалын 10 гаруй генерал офицерууд дагалдан ирлээ. |
2007.05.29 Цааш ...
|
| ЗХЖШ-д 14 сая юаны буцалтгvй тусламж vзvvлэхээр боллоо |
Монгол Улсын Зэвсэгт хvчний Жанжин Штабын дарга дэслэгч генерал Ц.Тогоогийн урилгаар ХАЧА-ийн Жанжин штабын дарга хурандаа генерал Лян гуанлэ тэргvvтэй төлөөлөгчид 2007 оны 5 дугаар сарын 26-29 -ний өдрvvдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа. |
2007.05.29 Цааш ...
|
| Циантэд хордсон голомт болох Дархан-Уул аймгийн Хонгор суманд 2 өдөр ажиллаа. |
|
Циантэд хордсон голомт болох Дархан-Уул аймгийн Хонгор суманд БХ-ын сайд М.Сономпил, хордлого тайлах үндэсний төв, цэргийн төв эмнэлэгийн мэргэжлийн эмч сувилагч, сэтгүүлчдийн баг 2 өдөр ажиллаа.
|
2007.05.18 Цааш ...
|
| 1995 оноос өмнө чөлөөнд гарсан ахмад дайчдынхаа сэтгэлийн шархыг сонсов. |
Батлан Хамгаалах , Дотоодын, Хилийн цэргийн албанаас орон тооны болон өндөр насны тэтгэвэр нэрээр 1995 оноос өмнө чөлөөнд гарсан ахмад дайчдынхаа сэтгэлийн шархыг сонсов. |
2007.05.15 Цааш ...
|
| Энхийг сахиулагчдыг орон сууцаар хангана. |
МУ-ын Засгийн газрын "40000 айлын орон сууц", "3эвсэгг хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн" хүрээнд НҮБ-ийн энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцогч цэргийн албан хаагчдад зориулан 50 айлын орон сууц барихаар болжээ. Шавыг тавих үйл ажиллагаа ЗХ-ний 011-р ангид 2007 оны 5-р сарын 14-нд боллоо. Уг ажиллагаанд БХ-ын сайд М.Сономпил оролцлоо. |
2007.05.15 Цааш ...
|
| УИХ, МУЗГ-ын гишүүн БХ-ын сайд М.Сономпил "Ерөнхий Цэргийн өдөрт"оролцон МУ-ын Баатар Л.Дандарын хөшөөнд цэцэг өргөлөө. |
БХ-ын сайд М.Сономпил ажил, амьдралынхаа гарааг ЦНДС-ийн Ерөнхий Цэргийн ангиас эхэлсэний хувьд уг өдөрлөгийн ажиллагааний нээлтэнд оролцон МУ-ын баатар Л.Дандар баатрын хөшөөнд цэцэг өргөн баярын цуглаанд оролцов.
|
2007.05.15 Цааш ...
|
| "Ерөнхий цэргийн өдөртэй" боллоо. |
МУ-ын БХ-ын сайдын 122 дугаар тушаалаар МУЗГ-ын 2004 оны 163 дугаар тогтоолын 3-дах заалтыг үндэслэн Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 1-р буудлагын тусгай батальон үүссэн 1956 оны 05-р сарын 14-ний өдрийг "Ерөнхий цэргийн өдөр" болгон жил бүр тэмдэглэхээр боллоо. |
2007.05.15 Цааш ...
|
| Цэцэг өргөв. |
Агуу эх орны дайны ялалтын 62 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, жанжин Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. |
2007.05.11 Цааш ...
|
| УИХ-ын гишүүн, БХ-ын сайд М. Сономпил урлагынханд шагнал гардууллаа |
|
БНАСАУ-ын Пехеньян хотод болсон хаврын баяр 2007 урлагын наадамд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга 48 хүний бүрэлдэхүүнтэй оролцон алт, мөнгөн цом, алтан лийр, гран прий зэрэг шагналын хураар дүүрэн эргэж ирлээ. |
2007.04.30 Цааш ...
|
| УИХ-ын гишүүн, БХ-ын сайд М. Сономпил “Монгол генерал” өдөрлөгийн ажиллагаанд оролцов. |
|
УИХ-ын гишүүн, БХ-ын сайд М. Сономпил “Монгол генерал” өдөрлөгийн ажиллагаанд оролцов. |
2007.04.30 Цааш ...
|
| БХИС-ийн оюутан, сонсогчдын дотуур байрны шав тавих ёслол |
|
БХИС-ийн оюутан, сонсогчдын дотуур байрны шав тавих ёслолд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд М.Сономпил, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар болон албаны бусад хүмүүс, тус сургуулийн удирдлага, багш, оюутан, сонсогчид оролцлоо. |
2007.04.30 Цааш ...
|
| Олон улсын хээрийн сургууль, хуралдаан, дамжаанд оролцоно |
| 2007 оны 5 дугаар сарын 8-18-ны өдрүүдэд Тайландын Саттахип хотноо зохион байгуулах “Кобра Голд - 2007” олон улсын хээрийн сургуульд яамны Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын орлогч дарга хурандаа М.Буянжаргал, Зэвсэгт хүчний Жанжин штабын ЦУдСТГ-ын орлогч дарга хурандаа Д.Баярсайхан оролцоно. |
2007.04.30 Цааш ...
|
| Батлан хамгаалах шинэчлэлийн Монгол-Америкийн хамтарсан ажлын хэсгийн уулзалтыг
2007 оны 5 дугаар сарын 1-3-нд Улаанбаатар хотод зохион байгуулна. |
Батлан хамгаалах шинэчлэлийн Монгол-Америкийн хамтарсан ажлын хэсгийн уулзалтыг 2007 оны 5 дугаар сарын 1-3-нд Улаанбаатар хотод зохион байгуулна. |
2007.04.30 Цааш ...
|
| Америкийн Нэгдсэн Улсын Тампа хотноо болох АНУ-ын Төвийн командлал Ирак
дахь Олон үндэстний хүчний командлалтай хамтарсан Иракийн Эвслийн ажиллагааны
бага хурал болно |
| 2007 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Тампа хотноо болох АНУ-ын Төвийн командлал Ирак дахь Олон үндэстний хүчний командлалтай хамтарсан Иракийн Эвслийн ажиллагааны бага хуралд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Ц.Тогоо, Энхийг дэмжих хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч хурандаа Ч.Ерөөлцэнгэл нар оролцоно. |
2007.04.30 Цааш ...
|
| Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо болсон Олон Улсын Цэргийн төлөвлөлтийн
удирдах бүрэлдэхүүний хуралд оролцов |
| 2007 оны 4 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо болсон Олон Улсын Цэргийн төлөвлөлтийн удирдах бүрэлдэхүүний хуралд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Ц.Тогоо, Энхийг дэмжих хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч хурандаа Ч.Ерөөлцэнгэл нар оролцов. |
2007.04.30 Цааш ...
|
| Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын ар тал, хангалтын
баазуудын ажиллагаатай танилцав |
| Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын ар тал, хангалтын баазуудын ажиллагаатай танилцлаа. |
2007.04.30 Цааш ...
|
| Хөдөлгөөнт сургалтын бага илгээлээ. |
Афканистаны үндэсны армийн бэлгэхэд оролцох хөдөлгөөнт сургалтын багийг 2007 оны 4 дүгээр сарын 22 ноос 6 сарын хугацаатайгаар Афканистанд илгээлээ.
|
2007.04.30 Цааш ...
|
| “Олон улсын цэргийн ажиллагааны хууль эрх зүйн тулгамдсан асуудлууд” сэдэвт
Олон улсын цэргийн хуульчдын 20 дахь удаагийн бага хуралд оролцов. |
АНУ-ын Номхон далайн командлалаас жил бүр зохион байгуулан явуулдаг “Олон улсын цэргийн ажиллагааны хууль эрх зүйн тулгамдсан асуудлууд” сэдэвт Олон улсын цэргийн хуульчдын 20 дахь удаагийн бага хурал 2007 оны 4 дүгээр сарын 15-аас 20-ны өдрүүдэд Малайзын нийслэл Кула Лумпурд болж өнгөрлөө. |
2007.04.30 Цааш ...
|
| Ж.Маршаллын нэрэмжит Европын аюулгүй байдлын судалгааны төвөөс зохион байгуулсан
эрдэм шинжилгээний бага хуралд оролцов. |
Ж.Маршаллын нэрэмжит Европын аюулгүй байдлын судалгааны төвөөс зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хуралд оролцов. |
2007.04.30 Цааш ...
|
| Ж.Маршаллын нэрэмжит Европын аюулгүй байдлын судалгааны төвд зохион байгуулсан
бага хуралд оролцов. |
Ж.Маршаллын нэрэмжит Европын аюулгүй байдлын судалгааны төвд зохион байгуулсан бага хуралд оролцов. |
2007.04.30 Цааш ...
|
| МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД М.СОНОМПИЛ ИРАКД |
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД М.СОНОМПИЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АЙЛЧЛАЛЫН ТУХАЙ
|
2007.04.05 Цааш ...
|
| Батлан хамгаалахын сайд анги, салбарт |
ГАХАЙ ЖИЛИЙН АЖЛАА НАРАН УРГАХ ЗҮГЭЭС ЭХЭЛЛЭЭ
Батлан хамгаалахын сайд М.Сономпил, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар нар Батлан хамгаалахын хууль тогтоомж, цэргийн шинэчлэлийн бодлого орон нутаг, анги салбарт хэрхэн хэрэгжиж байгаатай биечлэн танилцахаар гал Гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 4-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говь Сүмбэр аймагт ажиллаад ирлээ. |
2007.02.28 Цааш ...
|
| Хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов |
| Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах яамдын дээд хэмжээний зөвлөлдөх болон Удирдах зөвлөлийн уулзалт 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 3-нд АНУ-ын Аляск муж улсын Анкориж хотод болов. |
2007.02.13 Цааш ...
|