АЙМГУУДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ЯВУУЛСАН
ЦЭРЭГ-СТРАТЕГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТ
Дайчилгааны тухай” Монгол Улсын хуулийн 28.1.1 дэх заалт, Улсын Их хурлаас 2006 онд баталсан “Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого”-ын 4.2.6, “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 5.2.5 дахь заалт, 2009 оны сүүлийн хагас жилд аймаг, нийслэлийн удирдлага, Засаг даргын тамгын газар болон Засаг даргын дэргэдэх байгууллагын ажилтнуудыг оролцуулан зохион байгуулах сургалт, семинарын нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Батлан хамгаалахын сайдын 2009 оны 296 дугаар тушаалаар аймгуудын Засаг дарга нартай цэрэг-стратегийн бэлтгэл сургалтыг 2009 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж явууллаа.
“Дайчилгааны тухай” Монгол Улсын хуулийн 28.1.1 дэх заалт, Улсын Их хурлаас 2006 онд баталсан “Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого”-ын 4.2.6, “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 5.2.5 дахь заалт, 2009 оны сүүлийн хагас жилд аймаг, нийслэлийн удирдлага, Засаг даргын тамгын газар болон Засаг даргын дэргэдэх байгууллагын ажилтнуудыг оролцуулан зохион байгуулах сургалт, семинарын нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Батлан хамгаалахын сайдын 2009 оны 296 дугаар тушаалаар аймгуудын Засаг дарга нартай цэрэг-стратегийн бэлтгэл сургалтыг 2009 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж явууллаа.
Сургалтад Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятав, Өвөрхангай аймгийн Засаг дарга С.Тогтохсүрэн нар ажилтай, Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат, Улаанбаатар хотын Засаг дарга Г.Мөнхбаяр нар өвчтэй шалтгааны улмаас оролцоогүй бөгөөд бусад 18 аймгийн Засаг дарга нар хамрагдлаа.
Сургалтад Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал М.Борбаатар, Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал З.Болдбаатар, Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын орлогч дарга, хурандаа М.Буянжаргал, мөн газрын Орон нутгийн хамгаалалт, Улсын дайчилгааны хэлтсийн дарга, хурандаа Б.Амгаланбаатар, Хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын орлогч дарга, хурандаа С.Амарсайхан, БХИС-ийн доктрантур, магистрантурын албаны дарга хурандаа С.Уламбадрах нар оролцож батлан хамгаалах бодлого үйл ажиллагаа, орон нутгийн хамгаалалт, цэргийн шинэчлэл, цэрэг татлагын асуудлаар орон нутгийн удирдлагыг бодит мэдээллээр ханган, арга зүйн зөвлөгөө өгсөн болно.
Сургалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд нар оролцож аймгуудын засаг дарга нарт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, тэдний санал сэтгэгдлийг сонслоо.
Сургалтаар батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа, Улсын дайчилгаа, Зэвсэгт хүчний шинэчлэлийн асуудалтай холбоотой 8 лекц, 6 цагийн буудлага, жолоодлогын дадлагын хичээл зэрэг хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүллээ.
Мөн сургалтад оролцогсод Зэвсэгт хүчинд хөрөнгө оруулалтаар болон гадаадын зээл тусламжаар авсан байлдааны зэвсэг, техник, хувцас хэрэгслийн үзэсгэлэн, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн урлагийн тоглолт зэргийг үзэж сонирхлоо.
Сургалтыг зохион байгуулахад хурандаа Ц.Буянжаргал захирагчтай Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн хамт олон идэвхи чармайлттай сайн ажиллаж дэмжлэг үзүүллээ.
Энэхүү сургалт нь Батлан хамгаалах бодлого үйл ажиллагааг орон нутагт сурталчлах, батлан хамгаалах салбарын хууль тогтоомжуудыг орон нутагт хэрэгжүүлэх талаар арга зүйн зөвлөгөө өгөх, аймгуудын Засаг дарга нар бие биеэсээ харилцан туршлага солилцоход чиглэгдсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Буудлагын дадлагын хичээлд Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар анхны сумаар байгаа сөнөөж, мэргэн буудагчийн винтов, автомат болон гар бууны төрөлд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Дундговь аймгийн Засаг дарга Ш.Төрбат, Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр нар онц дүнтэй буудлаа.
Байлдааны танк, ЯЦБМ, БТР, БРДМ жолоодоход Архангай аймгийн Засаг дарга Т.Цэдэндамба, Баян-Өлгий аймгийн Засаг дарга С.Хавал, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Амарсанаа, Булган аймгийн Засаг дарга М.Оюунбат, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа нар ур чадвар сайтай гэдгээ харууллаа.
Сургалтын явцад аймгуудын Засаг дарга нартай батлан хамгаалах бодлого үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх талаар болон аймаг, орон нутгийн цаг үеийн ажлын талаар 2 удаа ярилцлага зохион байгуулж санал сэтгэгдлийг нь сонссон болно.
Сургалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын өгсөн үүргийн дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Хүрэлбаатар болон холбогдох мэргэжилтнүүдийн хамт хүрэлцэн очиж шинэ вирус А хүрээний N1H1-ийн талаар мэдээлэл хийж, сурталчилгааны материал тараалаа.
Ярилцлагын явцад дараахь санал, хүсэлт гарсан. Үүнд:

1. Тус яамнаас зохион байгуулж байгаа сургалт нь хугацаа, явуулж байгаа хэлбэрийн хувьд өөрчлөх шаардлагагүй, бусад явагддаг сургалт, семинаруудаас ялгарч байгаа онцлог нь Засаг дарга нар бүгд нэг дор байрлаж хооорондоо танилцах, бие биенээсээ харилцан суралцахад тус дөхөмтэй байгаад оршиж байна.
2. Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх ОХУ-ын цэргийн анги, салбарууд байрлаж байсан газруудаас мина, сум ихээр олдож байна. Аймаг орон нутагт хайгуул, устгал хийх хөрөнгө төсөв байдаггүй. Иймд Зэвсэгт хүчний мэргэжлийн анги ОБЕГ-тай хамтраад хээрийн сургууль хийх журмаар устгах боломж байдаг уу. Тэгвэл аймаг, орон нутгаас тодорхой дэмжлэг үзүүлээд хамтран ажиллах боломж байна.
3. Хугацаат цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлж байгаа зааврыг эргэж харах шаардлагатай байгаа талаар санал гаргалаа.
Цэргийн бэлтгэл сургалтад оролцогсодтой төгсгөлд нь дүн гаргаж, аймгуудын Засаг дарга нарт яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар бэлтгэл офицерийн цол олгож, зарим Засаг дарга нарын бэлтгэл офицерийн цолыг нэг шат ахиуллаа.
Сургалтад оролцогсдод сертификат олгож, сургалтын материал бүхий CD гардуулан өглөө.
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ |